Сошиал медиа хаягуудаа туршлагагүй хүнд даатгах нь зөв үү?

Одоо бол та нийгмийн сүлжээ гэдэг бизнест хамгийн хэрэгтэй арга хэрэгслийн нэг гэдгийг сайтар ойлгосон байх. Гэхдээ яг цаг нь тулаад энэ аргыг ашиглах үедээ ихэнх хүмүүс “За, дадлагын оюутанд хариуцуулчихъя” гэж боддог.


Мэдээж хэрэг өртөг багатайн дээр орчин үеийн залуус нийгмийн сүлжээг гаргууд мэддэг гэсэн ойлголт хаа сайгүй бий болсон. Үнэмшилтэй санагдаж болох хэдий ч энэ бол хамгийн том алдаа юм.
Бодоод үзье. Зүгээр л Google-ээс нийгмийн сүлжээтэй холбоотой хайлт хийхэд таны ашиглаж буй нийгмийн сүлжээний хаяг гэдэг эргээд боломжит хэрэглэгч, хөрөнгө оруулагчид таны тухай хамгийн түрүүнд шалгадаг зүйл нь гэдэг мэдээлэл гарч ирнэ.
Тэгэхээр нийгмийн сүлжээг үр дүнтэй ашигласнаар өөртөө бусдын анхаарлыг татах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Харин таны нийгмийн сүлжээ идэвхгүй, үр дүнгүй байвал анхаарлыг нь татаж чадахгүй.
Нийгмийн сүлжээгээ сайтар зохион байгуулж, ашиглаж чадахгүй байснаар гаднаас харахад үндсэн бизнестээ ч мөн тэгж ханддаг мэт сэтгэгдэл төрүүлдэг гэмтэй.
Товчоор бол нийгмийн сүлжээ гэдэг таны бизнесийн дижитал цонх юм. Тиймээс нийгмийн сүлжээг хэн нэгэн дадлагын оюутанд даатгаж байна гэдэг маш том хариуцлагыг тухайн хүнд үүрүүлж байгаа болж таарна.
Нэгдүгээрт дадлагын оюутнуудын хувьд нийгмийн сүлжээний туршлага нь өнгө будаг хосолсон зураг оруулахаас хэтрэхгүй байх магадлал тун өндөр. Хоёрдугаарт таны бизнесийг тэр чигт нь ойлгодог байна гэвэл бараг худлаа.
Түүнчлэн цахим орчинд таныг болон таны бизнесийг төлөөлөх хэмжээнд хүрсэн эсэхийг нь баттай мэдэх хэрэгтэй.
Нийгмийн сүлжээг сайн ашигладаг менежерүүд зүгээр нэг ухаалаг утастай, өөрийн хувийн нийгмийн сүлжээгээ идэвхтэй хөтөлдөг хүн биш юм. Та зурагт үздэг болохоор телевизийн сурталчилгаа найруулж чадна гэсэн үг биш. Яг үүнтэй л адил.
Нийгмийн сүлжээ хамрах цар хүрээ их, хэрэглэгч, хөрөнгө оруулагч татаж чадахынхаа хэрээр тэднийг хялбархан үргээж чаддаг зүйл юм. Ганц буруу жиргээ, ганц буруу хаштаг, ганц буруу мэдэгдэл бусдын танд итгэх итгэлийг үгүй хийх гэмтэй.
Жишээлбэл хэрэглэгч таны нийгмийн сүлжээгээр дамжуулан асуудлаа илэрхийлбэл өнөөх дадлагын оюутан асуудлыг нь шийдэж чадах уу? Тэд хэнд хандаж, хэнээс зөвлөгөө авах ёстойг нь сайтар тайлбарлаж өгч чадах уу? Эсвэл бүр огт хариулахгүй бол яана?
Өндөр чадвартай дадлагын оюутан байлаа ч гэсэн тухайн салбарын хэсэгхэн ойлголтыг өвөртлөөд, ажлын туршлага хуримтлуулаад буцаад хичээлдээ суудаг эсвэл өөр компанид ажилд ордог түр зуурын хүмүүс гэдгийг санаарай.
Тэгэхээр та нэг том боломжоо, нөөц бололцоогоо хэн нэгэн үдлээд өнгөрөх хүнд даатгаж байж болох юм. Энэ нийтлэлийг сэрүүлэг гэж бод.
Үнэн хэрэгтээ бизнес эрхлэгч таны хувьд компани амжилтад хүрэх гол түлхүүр нь та өөрөө. Тиймээс та хэнийг зөв албан тушаалд нь томилж, үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэхэд санаа тавих ёстой, хариуцлага үүрдэг хүн.
Тиймээс нийгмийн сүлжээг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Авах, гээхийн ухаанаар хандаж, үр ашгийг нь гарга. Хэрэглэгч татаж, олон нийтийн сонирхлыг төрүүлж, бизнесээ амжилтад хүргэхэд ашиглах нэг хэрэгсэл гэдэг утгаар нь сайн арчилж тордох ёстой.
Хүсвэл би танд туслаж болох юм. Надтай энд дарж фэйсбүүк хаягаар холбогдоорой
Сурталчилгаа:


Comments