Монголд анх удаа Big Data & Analytics Conference Ulaaanbaatar зохион байгуулагдана.

ЯАГААД “BIG DATA & ANALYTICS CONFERENCE” ГЭЖ?

Хүн төрөлхтөн XX зууны сүүлчээр “Мэдээллийн эрин” (Information Age)-д хөл тавьж, богино хугацаанд мэдээллийн технологи, компьютерийн ухааныг өндөр түвшинд хөгжүүлээд байна. Мэдээллийн технологи, компьютер, интернэтийн үр нөлөөгөөр төр, олон нийтийн байгууллага, бизнесүүдийн үйл ажиллагаагаа явуулах арга, хэлбэр, менежментэд хувьсгал гарч, дэлхий даяар байгууллагууд “цахимжиж” (digital businesses) байна.


Мэдээллийн технологийн өндөр хөгжлийн салшгүй нэг хэсэг нь өгөгдөл, түүнийг боловсруулах, дүн шинжилгээ хийх ажил юм. Гүүгл компанийн захирал асан Эрик Шмитийн “Хүн төрөлхтөн иргэншсэнээсээ 2003 он хүртэл нийт 5 эксабайт хэмжээний мэдээлэл үүсгэсэн бол өдгөө тэр хэмжээний мэдээллийг 2 хоногт бий болгож байна” хэмээн хэлсэн нь бид асар их өгөгдөлтэй ажиллах болсоныг харуулж байна.

Их хэмжээний өгөгдлийг боловсруулах, ашиглах нь улс орнуудын төр засаг, хот, бизнесийн байгууллагуудын инноваци бүтээх, бүтээмжээ нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх гол талбар болсоныг МакКинси Даян Дэлхийн Институт (McKinsey Global Institute), Экономист Мэдээлэл Судалгааны Нэгж (Economist Intelligence Unit) болон зөвлөх үйлчилгээний байгууллагуудын судалгаанууд харуулж байна.

Монгол Улс мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж буйн хувьд манай төр, олон нийт, бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа, удирдлагадаа их хэмжээний өгөгдөл, аналитикийг ашиглах нь зайлшгүй хэрэгцээ болсон, тулгамдсан зүйл боллоо.

Big Data & Analytics Conference нь Монгол Улсын төр засаг, хот, байгууллагуудад цахим эдийн засаг (digital economy), эд юмсын интернэт (Internet of Everything), их хэмжээний өгөгдөл (Big Data), аналитик (Analytics)-ийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, арга барилыг танилцуулдаг жил бүрийн платформ байх юм.


КОНФЕРЕНЦИЭР БИД ЮУНД ХҮРЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА ВЭ?

Энэхүү конференциор бид төр болон бизнес дэх их хэмжээний өгөгдөл (Big Data), аналитикийн (Analytics) орчин үеийн чиг хандлага, төр, бизнесийн менежментэд бий болгож буй давуу тал, үр ашиг, хэрэглээг таниулах, томоохон компаниудын шилдэг арга туршлагыг хуваалцах, энэ чиглэлээр мэдээллийн технологийн шийдэл нэвтрүүлэгч компаниудыг танилцуулах, Монгол улс дахь менежментийн хөгжилд хувь нэмэр оруулах үйл ажиллагаа болгохыг зорин ажиллаж байна.


Конференциор бидний төвлөрөх зорилтууд:

·         Төр болон бизнес дэх их хэмжээний өгөгдөл (Big Data), түүний шинжилгээний (Analytics) ач холбогдлыг таниулах
·         Төрийн агентлаг болон компаниудын их хэмжээний өгөгдөл, аналитикийн шилдэг арга, туршлагыг хуваалцах
·         Их хэмжээний өгөгдлийг боловсруулах МТ-ийн хэрэгсэл, шийдлүүдийг танилцуулах
КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОХ НЬ ТАЛУУДАД ЯМАР АШИГТАЙ БАЙХ ВЭ?

Төрийн байгууллагуудын хүртэх ашиг тус

·         Төр, олон нийтэд үйлчилдэг байгууллагууд олон улс дахь их хэмжээний өгөгдөл, аналитикийн чиг хандлага, хэрэглээний талаарх шинэлэг мэдлэг, мэдээлэл олж авах, байгууллагадаа хэрэгжүүлэх санаачлага, хөтөлбөрийн талаарх шинэ санаа авах боломжтой
·         Их хэмжээний өгөгдөл, аналитикийн шийдэл нэвтрүүлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцах, хэн нь хэн бэ гэдгийг бодитойгоор үнэлэх, хамтран ажиллах түншээ сонгох мэдээлэл олж авах боломжтой
·         Нээлттэй хаалганы өдөр хийж зардал гаргаж аж ахуйн нэгжид сурталчилдаг мэдээллээ хүргэх, үйл ажиллагаагаа сурталчлах боломжтой  

Бизнесийн байгууллагуудын хүртэх ашиг тус

·      Их хэмжээний өгөгдөл, аналитикийг өрсөлдөөний давуу тал олох, компанийнхаа бүтээж буй үнэ цэнийг нэмэгдүүлэх, бизнесийнхээ үр ашгийг нэмэгдүүлэхэд ухаалгаар, бүтээлчээр ашиглах онол, арга туршлагыг тухайн салбарын экспертүүд, судлаачдаас суралцана
·      Бусад компаниудын их хэмжээний өгөгдөл, аналитикийг бизнестээ хэрэглэж буй сонгомол жишээнүүдийг сонсож, үйл ажиллагааны харьцуулалт хийх, өөрийн ажилладаг салбартаа амжилттай хэрэгжүүлэх, туршлагажих үндэс болгох боломжтой
·      Их хэмжээний өгөгдөл, аналитикийн шийдэл нэвтрүүлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцах, хэн нь хэн бэ гэдгийг бодитойгоор үнэлэх, хамтран ажиллах түншээ сонгох мэдээлэл олж авах боломжтой

Мэдээллийн технологийн компаниудын хүртэх ашиг тус

·      Хэрэглэгчиддээ боловсрол олгох замаар ирээдүйн хэрэглэгчээ бэлдэх, ингэснээр урт хугацаанд маркетингийн зардалаа багасгах боломжтой
·      Их хэмжээний өгөгдөл, аналитикийн чиглэлээр хэрэглэгчдээ сонсох, тэдний бизнесийн хэрэгцээ шаардлага, тулгарч буй бэрхшээлүүдийг илүү сайн мэдэж авах боломжтой
·      Их хэмжээний өгөгдөл, аналитикийн чиглэлээр өөрсдийн үйл ажиллагааг төр, олон нийт, бизнесийн байгууллагуудад таниулах, хамтран ажиллах түншүүдээ олох



ИЛТГЭГЧИД НЬ ХЭН БАЙХ ВЭ?

Тус конференцид төр, олон нийтэд үйлчилдэг болон бизнесийн байгууллага дахь их хэмжээний өгөгдөл (Big Data), өгөгдлийг шинжлэх (Analytics) чиглэлээр хамгийн чухал 10 гаруй сэдвээр тухайн талбар бүрт мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөн захирал, удирдах ажилтнууд илтгэл танилцуулна. 

Илтгэгчид

·      Сангийн Яам
·      Статистикийн Төв Хороо
·      Монгол Банк
·      Үндэсний Дата Төв
·      IT Zone ХХК
·      МУИС-ийн Бизнесийн сургууль
·      iERP ХХК
·      Orchard Consulting ХХК
·      Од Инновэйшн ХХК
·      БЗП Консалтинг ХХК
·      Мобиком Корпораци
·      Хаан Банк
·      Номин Холдинг ХХК


КОНФЕРЕНЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Конференцийг угтан зохион байгуулах үйл ажиллагаанууд:

·      Их хэмжээний өгөгдөл цуглуулдаг, боловсруулдаг, өгөгдлийн шинжилгээг бизнесийнхээ үйл ажиллагаанд оновчтой ашигладаг (Analytics хийдэг) шилдэг байгууллагыг тодруулах уралдаан зохион байгуулах
·      Байгууллагуудын дунд шилдэг өгөгдлийн шинжээч (Microsoft Excel ашиглан) шалгаруулах уралдаан зохион байгуулах
·      Байгууллагын нөөцийн төлөвлөлтийн систем (ERP) хийж буй үндэсний компаниудын шийдлийн аналитик хийх функциудыг мэргэжилтнүүд тест хийх, шилдэгийг шалгаруулах



ХӨТӨЛБӨР ТУН УДАХГҮЙ 


Конференцийн дараах сургалтууд

1.      Ивээн тэтгэгч компанийн сургалт, семинар
2.      “Сошл медиа аналитикс” сургалт
3.      “Бизнес аналитиксд Microsoft-ын шийдлүүдийг ашиглах нь” сургалт


ХЭЗЭЭ, ХААНА БОЛОХ ВЭ?

Хэзээ: 10-р сарын 15, Пүрэв гараг
Хаана: МҮХАҮТ-ийн Үзэсгэлэнгийн танхим


ТӨЛБӨР БА БҮРТГЭЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Нэг оролцогч - 100.000₮ /үдийн цай хоол/
МҮХАҮТ-ын гишүүн компанийн оролцогч – 70,000₮ /үдийн цай хоол/
Бүртгэл: 2015 оны 10 сарын 14-ний 13.00 цаг


Цахим хуудас: www.bdaconf.mn

Comments