Нөлөөлөл өндөртэй хүмүүсийг маркетингдаа ашигла


АНУ-ын Үндэсний зар сурталчилгааны холбооны судалгаагаар контент маркетингийн салбарт нөлөө ихтэй хүмүүсийн оруулсан контент, ямар нэгэн брэнд, компанийн оруулсан контентоос илүү хүчтэй болсон болохыг харуулжээ.
Түүнчлэн 2020 он гэхэд бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах хамгийн хүчтэй хэрэгсэл нь бусдад нөлөөлөх чадвартай, алдартай, хайр хүндлэлийг хүлээсэн хүмүүс болох аж.

Тийм ч учраас өнөөдөр маркетерууд нөлөөтэй хүмүүсийг ашиглах нь түгээмэл болж контент маркетингийнхаа стартегийн нэг хэсэгт энэ төрлийн хүмүүсийг багтаажээ. Судалгаанд оролцогсдын 86 хувь нь тэднийг төлөвлөгөөний нэг хэсэг болгосон байхад 88,5 хувь нь тун чухал гэж үзсэн байна.
Үүний шалтгаан нь бусдын итгэлийг олсон нэгнийг дуу хоолой болгон ашиглах нь өндөр үр дүнтэй байдаг болсон явдал юм.
Нөлөөтэй хүмүүсийн оруулсан нийтлэл:
  • Органик тархалт – 55%
  • Итгэл үнэмшил төрүүлэх байдал – 72%
  • Зорилтот хэрэглэгчдэд хүрдэг – 73%
  • Контентын чанар – 44%
  • Борлуулалт нэмэгдүүлдэг – 33%
Уламжлалын дагуу компаниуд мэргэжлийн контент үйлдвэрлэгч нарт ажлаа даатгадаг байв. Гэвч энэ арга нь цаг их иддэг, үнэтэй. Тиймээс бусдын дунд алдартай болсон, нөлөө ихтэй хүмүүсийг ашиглах нь аль аль талаараа давуу талтай.
Судалгаанд дурдсанаар маркетеруудын 50 хувь нь мэргэжлийн хүнд хандсанаас ийм хүнд хандах нь 2,6 дахин хямд болохыг дурджээ. Үр дүн нь ихэнхдээ ижил, эсвэл бүр илүү байдаг болсон учраас хямд аргыг сонгох нь ойлгомжтой.
Түүнчлэн чанарын хувьд тун сайн байдаг гэж маркетерууд үзжээ. Судалгаанд дурдсанаар нөлөө бүхий хүмүүсийн контент мэргэжлийнхнээс хол илүү гэж 14 хувь нь, давуу гэж 43 хувь нь, ижил чанартай гэж 24 хувь нь үзсэн байна.
Харин нөгөө талаас мэргэжлийн контентыг нөлөө бүхий хүмүүсийн контентоос илүү гэж 15 хувь нь, хол илүү гэж 4 хувь нь үзжээ. Тэгэхээр нийгмийн сүлжээнд бусдын анхаарлын төвд байдаг хүмүүс илүү хямд зардлаар, илүү үр дүнтэй контент бүтээдэг гэж дүгнэж болох юм.
Эх сурвалж: www.imconf.mn

Comments