Интерактив контентыг маркетингдаа ашиглах 7 шалтгаан

Таагүй мэдээ. Контент асар их болохын хэрээр ямар ч замбараагүй болжээ.
Жишээлбэл 2016 онд минут тутамд:

  • Snapchat хэрэглэгчид 6,944,444 бичлэг үзсэн
  • BuzzFeed-ийн хэрэглэгчид 159,380 контент уншиж
  • Tinder хэрэглэгчид 972,222 хүний зургийг харжээ.

Харамсалтай нь эдгээр тоонууд өдөр тутам хүмүүс нийгмийн сүлжээнд хуваалцаж буй олон сая мэдээлэлтэй харьцуулахад бяцхан тоо юм. Тэгэхээр энэ их тоо ямар учиртай, яагаад танд хамаатай вэ?
Магадгүй 2017 онд хэрэглэгчдийн үзэх контентын тоо бүр ч ихээр нэмэгдэх болохоор. Ийм их контент дунд алдуурахаас сэргийлэх аргыг дор дурдана. Учир нь хэрэглэгчид дунджаар аливаа нийтлэл, бичлэг үзэхдээ 37 секунд зарцуулдаг аж.
Энэ нь эхний 37 секундэд анхаарлыг нь татахуйц ямар нэгэн зүйл байхгүй бол таны цагаа зарцуулж, хүчээ зориулсан контент хэний ч сонирхлыг төрүүлэхгүй гэсэн үг.
Харин энэ 37 секундыг үр дүнтэй болгох нэг арга нь интерактив контент бүтээх юм.

  1. Хэрвээ хийхгүй бол хоцорно
Хөгжилтэй нь Content Marketing Institute-ийн 2016 оны судалгаагаар бизнес эрхлэгчдийн 53 хувь нь худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор интерактив контент захиалж хийлгэжээ. Demand Gen Report-д бичсэнээр ирэх нэгээс хоёр жилийн хугацаанд Бизнесээс Бизнест чиглэсэн үйлчилгээ эрхлэгчид контентынхоо 10 хувийг интерактив болгох аж.
Тэгэхээр та зүгээр ганц, хоёр зурагтай, их сайхан утгатай текст бичээд амжилтад хүрдэг цаг ард хоцорсон гэсэн үг.
  1. Хэрэглэгчид үүнийг хүсэж байна
Түрүүн дурдсан 37 секундын дүрэм ёсоор та хэрэглэгч нарт хүсэж байгаа зүйлийг нь түргэхэн өгөх хэрэгтэй. Ер нь бол хөдөлгөөнгүй, нэг хэвийн контент интерактив контенттой харьцуулахад бага амжилтад хүрдэг.
Ихэнх хэрэглэгчид ямар нэгэн сонирхолтой, хөгжилтэй, анхаарлыг нь татсан үг, өгүүлбэр, зураг харагдахгүй бол таны бичсэнийг тоохгүй өнгөрнө. Харин интерактив контент бол хэрэглэгчийг барьж байх шидтэй зэвсэг л гэсэн үг.
  1. Илүү их хэрэглэгч татдаг
Интерактив контент гэдгийг энгийнээр оролцогчыг завгүй байлгаж, өөрийн хүргэхийг хүссэн зүйлээ өгөхийг хэлнэ. Хэрэглэгч өөрөө ямар нэгэн зүйл хийж байна гэдэг оролцоотой байгааг нь мэдрүүлж, таатай сэтгэгдэл төрүүлдэг.
Content Marketing Institute-ийн судалгаанд оролцогсдын 66 хувь нь интерактив контент бүтээснээр хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн гэжээ.
  1. Жинхэнэ зорилтот хэрэглэгчдээ хүрэхэд тустай
Үргэлжилсэн үг бүхий нийтлэл зөвхөн тэвчээртэй, зайлшгүй шаардлагатай хүмүүсийг л татаж чадна. Харин интерактив болсноор та хэрэглэгчээ ангилах боломж хүртэл нээгдэх юм.
Жишээлбэл гурван насны хэрэглэгчдэд зориулсан контент байна гэж үзье. Тэгвэл та хамгийн эхэнд тухайн хүний насыг асууж, дараагийн харуулах зүйл нь юу байхыг сонголтоос нь шалтгаалан өөрчилж болно. Нэг зэрэг олон үйлдэл хийнэ гэсэн үг.
  1. Зорилтот хэрэглэгчдийнхээ тусламжтай илүү ихийг мэдэж авна
Маркетеруудын хувьд зорилтот хэрэглчийнхээ хүсэл, зорилгыг мэднэ гэдэг мөрөөдөл биеллээ л гэсэн үг. Интерактив контентын давуу тал нь та хэн таны контентыг сонирхож байна гэдгийг мэдэхээс гадна, тэд юу сонирхож байгаа, яагаад сонирхож байгаа, юуг хүсэж байгааг мэдэж чадна.
Мэдээллийнхээ ямар зүгт явахыг та л шийдэж, хариултаас нь шалтгаалан үр дүнг өөрчилж болно.
  1. Олон сонголттой
Контентыг төрлөөр нь ангилж үзвэл блогийн бичлэг, цахим ном, инфографик, веб хувилбар гэх мэтээр үргэлжлүүлж болно. Та бүгдийг нь мэдэх байх. Харин интерактив орчинд энэ хувилбарууд хэд дахин үрждэг.
Жишээлбэл:
Сонжоо: Асуулгын хэлбэрээр ашиглаж болох энэ төрлийн интерактив контентын тусламжтай та мэдэхийг хүссэн бүхнээ асууж болно.
Видео: Тийм ээ, та интерактив дүрс бичлэг байршуулж болно. 360 бичлэг гэдэг нэг төрлийн интерактив контент юм.
Санал, асуулга: Шуудхан санал асуулга явуулж болно. Асуулт сонирхолтой бол хэрэглэгч яасан ч татгалзахгүй.
Тооцоолуур: Хүн тооцоолох дуртай. Магадгүй та тухайн хүн өдөрт хэдэн аяга кофе уудаг гэдгийг мэдмээр байж болох юм. Тэгвэл өдөрт уудаг аяга кофены тоогоор сарын зардлыг тооцох мэтийн зүйлсийг хийж болно.
Инфографик: Өнөөдөр контентын салбарт хамгийн үр дүнтэй, хэрэглэгчид хамгийн их хуваалцдаг төрлийг инфографик гэдэг. Учир нь энгийн, ойлгомжтой, үзэмжтэй тийм инфографикт дургүй хүн хэн байх билээ?

  1. Яг л цагаан сар шиг /Эх бичвэрт зул сар гэж бичсэн байв/
Цагаан сар болж байна гэж бодоод үздээ. Айл бүр зөвхөн танд таалагдах бэлэг өгсөөр л байна гэвэл ямар байна. Хэрвээ сонголт нь олон байх юм бол нэг хэрэглэгч танд нэгэн зэрэг олон хариу өгнө.
Шаардлагатай хариу бүрээ цуглуулаад байвал хэчнээн сайхан. Өрсөлдөгч нарынхаа өмнө алхахын тулд та хэрэглэгчийнхээ урд явах хэрэгтэй. Харин хэрэглэгч юу хүсэж байгаа, цаашид юу хүсэх вэ, гэдгийг өөр хэн ч биш зөвхөн хэрэглэгч л мэднэ.
Эх сурвалж: http://www.imconf.mn
Сурталчилгаа:
Улаанбаатар Түншлэл 2017 Олон улсын үзэсгэлэн, яармагт оролцох байгууллагуудыг 8-р сарын 31 хүртэл бүртгэж байна. Үзэсгэлэнд бүртгүүлэх: http://202.131.237.118/form_reg/view.php?id=40115

Comments