Дижитал маркетинг ашиглаж 1.5сая долларын орлоготой болсон компанийн жишээ

Дижитал маркетинг ашигла л гэдэг. Яг юун дээр яаж ажиллахаа бид мэддэг билүү? 

Магадгүй танд Мьянмар гэхээр дижитал маркетингийн тухай бодогдохгүй байж болох юм. Гэхдээ энэ улсад цахим хэрэглээ эрчтэй өссөөр. 2014 онд дөнгөж 2 сая интернет хэрэглэгчтэй байсан энэ улс одоо 39 сая интернет хэрэглэгчтэй болжээ.
Ингээд энэ их өсөлт дээр эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлалын салбарыг нэмснээр аяллын компаниудад том боломж нээгдсэн юм. Тэдний нэг нь Flymya.com сайтыг үндэслэг Майк Тан Тун Вин.
Бизнесийн түншүүд, найзууд нь Мьянмар руу аялал төлөвлөхөд хүндрэлтэй байсан учраас тэрээр энэ компанийг байгуулсан аж. Өнгөрсөн жилийн хугацаанд тэрээр дижитал маркетингийн зөвлөх Мелисса Лимийн тусламжтай жилийн 1,5 сая ам. долларын орлоготой болгожээ.
Лим түүний компанийг хэрхэн хөл дээр нь босгосон тухай дараах зүйлсийг хуваалцсан юм.
1-3 сар: Google AdWords болон Нислэгийн хайлтын виджетүүдэд хөрөнгө оруулсан
Эхний гурван сарын хугацаанд компани Google AdWords-т сар тутам 8000 ам. доллар зарцуулжээ. Багийнхан Мьянмарын дотоодын нислэгийн тийзтэй холбоотой түлхүүр үгнүүдийг судалж эхэлсэн байна.
Удалгүй Мьянмарын хамгийн их хүн зорчдог газруудын жагсаалтыг гаргаж, түлхүүр үгсээр нь сурталчилгаа цацаж эхэлжээ. Эцэст нь 20 түлхүүр үгтэй болсон тэд хайлтын илэрц хэр зэрэг байгааг судалсан аж.
Тэгэхээр компани хэрэглэгчийн өнцгөөс харах шаардлага гарч ирнэ. Жишээлбэл “Мьянмар нисэх тийз” гэж хайхын оронд хэрэглэгчид “Мьянмар руу аялахад тохиромжтой газар” гэж хайдаг аж.
Google AdWords-ыг ашигласнаар:
  • Компанийн борлуулалтын 85 хувь нь төлбөртэй үр дүнд бий болжээ.
  • Гурван сарын дотор сайтын давтагдашгүй хандалтын тоо 700-23000 болж өссөн байна.
  • Энэ хугацаанд тэд нислэгийн хайлтын виджетийг Myanmar Business Today зэрэг сайтууд дээр байрлуулжээ. Үр дүнд нь:
  • Виджетээр дамжуулан 700 хэрэглэгч хандаж, 80 хэрэглэгч захиалгын талаар тодруулжээ.
  • Эхний гурван сард тэд: 500 мянган ам. долларын орлоготой ажилласан.
  • 4-6 сар: Компанийн Facebook хуудсыг үүсгэж, сурталчилгаа байршуулсан
Энэ хугацаанд компанийн Facebook хуудсыг үүсгэж сарын 1500 ам. долларын сурталчилгаа байршуулах болжээ. Тэдний зарим нийтлэл 1000 гаруй хүнд таалагдаж, мөн тооны хүмүүс бусадтай хуваалцсан нь том амжилт байв.
Дагагчдынхаа тоог нэмэгдүүлэхийн тулд дотоодын нислэгийн тийзийн шагналтай уралдаан зарлажээ.
Facebook хуудсын ачаар:
  • 100 мянган дагагчтай болсон
  • Нийгмийн сүлжээгээр дамжих хандалтын тоо эхний улиралд 3000 байсан бол хоёрдугаар улиралд 15000 болжээ.
  • Нийт хандалтын тоо 39 мянга болж өссөн.
  • Нэмэлт орлого: 200 мянган ам. доллар

7-9 сар: Контент маркетинг

AdWords-ийн идэвхтэй ашигласнаар хандалтын тоо нэмэгдэж, компани хэрэглэгч нарт зориулсан Мьянмартай холбоотой аяллын зөвлөгөө, хаашаа зорчих зэрэг агуулга бүхий блогуудыг бичих болжээ.
Үр дүнд нь:
  • Компанийн зорилтот түлхүүр үгсийн 60 хувь нь Google-ийн хайлтын эхний хуудсанд харагдах болсон
  • Органик хайлтын тоо 1335-2392 болж өссөн.
  • Сайтын хандалтын тоо 61800 болж огцом нэмэгдсэн
  • Нэмэлт орлого: 200 мянган ам. доллар
  • 10-12 сар: Алдартай аяллын блог бичигчдийг татаж эхэлсэн
  • Нийгмийн сүлжээнд болон хайлтын системд амжилттай болсноор нэр хүндтэй аялагчдын анхаарлыг татаж эхэлжээ. Тэдгээр аялагч нартай холбогдож Мьянмарын тухай нийтлэлд Flymya сайтыг дурдуулах зэргээр өөрсдийгөө сурталчлах болов.
Үр дүн:
  • Зүүн өмнөд Азиар үүргэвчтэй аялагч сайтаар дамжуулан 1200 хандалт авсан
  • Сайтын хандалтын тоо 72 мянга хүрсэн
  • Азийн хамгийн шилдэг технологийн сайт “Tech in Asia”-д нийтлэл гарснаар 500 хандалт авсан
  • Нэмэлт орлого: 600 мянган ам. доллар
Бүтэн жилийн хугацаанд тун оновчтой байдлаар дижитал маркетингийг ашигласан тэдний орлого 1,5 сая ам. долларт хүрч, хандалтын тоо нь 195,800 болжээ.Харин энэ хооронд нийт 100 мянган ам. долларыг дижитал маркетингт зарцуулсан байна.
Сурталчилгаа
Эх сурвалж: imconf.mn

Comments