Лайк шэйрний уралдаан


Фэйсбүүкээр байгууллагын, бүтээгдэхүүний маркетингийг хийхэд улам бүр хэцүү болсоор байгаа. Shareable контент бүтээх, эсхүл фэйсбүүкт доллар төлөх гэсэн 2 сонголт л бидний өмнө байгаа гэхэд хилсдэхгүй.
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ фэйсбүүк ашиглаж сурталчлах, хэрэглэгчдэд хүргэх, awareness үүсгэх зэрэг зорилгоор тэмцээн уралдаан зарлах нь богино хугацаанд, доллар төлөлгүйгээр олон хэрэглэгчдийн хандалтыг авах, пэйж хуудасны рийчийг нэмэх давуу талтай байдаг. Амтай болгон ярина гэдэг шиг пэйжтэй бүхэн л уралдаан зарлаж байгаа. Миний бие ч захиалагч байгууллагууддаа уралдаан зарлахыг зөвлөдөг, санал болгодог. Нэг зүйлээ аминчлан хэлдэг нь "шагналаа өгнө гэсэн бол өгдөг л байх ёстой" гэсэн захиас.

Бид ч бас тэмцээн уралдааны болзлыг биелүүлж шэйрлэхээсээ өмнө тухайн пэйж нь яг бодит албан ёсны пэйж нь мөн эсэх, компанийн өөрийн хаяг дугаараа тодорхой бичсэн эсэхийг хянаж байх хэрэгтэй юм. Пэйжүүд лайк дарж, шэйр хийсэн хүмүүсээс нэгийг сонгож шагналаа өгөх практик элбэг байна. Энэ болзолд итгэх ер нь бэрх л дээ. WOOBOX, RANDOM.ORG гэх мэт түгээмэл ашиглаж байгаа "санамсаргүйгээр сонгох" функцид маапаан оруулах боломж байхгүй ч нэгэнт сонгогдсон хүнийг болиулж дахин дахин сонгож болдог. (Хүссэн хүнээ гарч иртэл дахин дахин товшино гэсэн үг) Гэхдээ ийм уралдааныг ихэвчлэн нөгөө л хэн нь үл мэдэгдэх пэйжүүд ашиглаж өөрийн хаягаа тааруулж сонгодог. Том компаниуд (Тур тусмаа үүрэн телефоны компаниуд) шалгаруулалтаа шударга зөв явуулж байгаа анзаарагддаг.
2013 онд миний мэдэх нэг хүн пэйж дээрээ iphone5-ын шагналын сантай уралдаан зарлаж 3000+ лайк цуглуулаад, дараа нь найзыгаа азтангаар шалгаруулж, тэр найздаа өөрийн барьдаг iphone5-ынхаа хайрцгийг бантиклаад өгч байснаа “пивоны халуундаа” хэлж л байсан.
Нэг үгээр хэлэхэд лайк шэйрийн уралдаанд ялагч болно гэдэг хэцүү. Аз таарч та гарч ирсэн ч таныг азтанаар хүлээн зөвшөөрөх нь тухайн уралдаан явуулагчийн үзэмжийн асуудал. Тиймээс би машин байтугай бал хожих лайк шэйрийн уралдаанд ч орох шаардлага байхгүй гэж боддог.
За нэгэнт уралдаанд орсон бол горьдлого төрдөг нь хүний зөн. Уралдааны хугацаа хэт удаан байдгаас ямар уралдаанд орсноо ч мартдаг нь бас л хүний зөн. кк. Таныг мартагнуулж байгаад тухайн пэйжийнхээ нэрийг солиод өөр хүнд худалдах л зорилго агуулж ийм худлаа тэмцээнүүд зохиогдож байгаа.
Хуулиараа бол Иргэний хууль 40-р бүлэг "Шагнал олгохоор нийтэд амлах, уралдаант шалгаруулалт" хэсгийн 420 дугаар зүйл. Шагнал олгохоор нийтэд амлах хэсгийн
420.1.Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ.
гэсэн заалт байдаг. Нэхэл хатуу бол та заргалдвал болохгүй гэх газаргүй.
Тэмцээн зарлахаар зэхэж байгаа байгууллагуудад зөвлөхөд уралдаанаа лайк шэйрээр биш гуравдагч уралдаан явуулдаг платформоор,(shortstack is da best. 99$/per month) эсвэл вэбсайт дээрээ vote авах зарчмаар явуулдаг болбол зүгээр шүү. (Мисс Батцэцэгтээ бид яаж санал өгснийг санаж байгаа байх) Хэдий болтол хэрэглэгчид ойлгохгүй учраас ойлгодог зүйлээр нь уралдаанаа зарлана гэх вэ. Хэрэглэгчдээ түүчээлэх хэрэгтэй шүү.

Comments