2017 онд фэйсбүүк маркетинг хаашаа явах вэ?

Өнгөрсөн жилийн энэ үеэр Интернэт Маркетингийн Конференцидээ зориулж "Фэйсбүүкт 2015 онд гарсан өөрчлөлтүүдийг 2016 онд зөв ашиглах нь" сэдвээр илтгэлээ тавих гээд фэйсбүүкт хийгдсэн шинэчлэлтүүд болон ирэх оны трендүүдийг их судлаж байжээ.
Өнгөрсөн жилийн миний илтгэл 1. Фэйсбүүк алгоритмийн өөрчлөлт 2. Видео үзэгчдийн өсөлт 3. Фэйсбүүк мессэнжэр нь Фэйсбүүкээс тусдаа платформ болж хөгжиж эхэлж буй байдал зэрэг нь 2016 оны фэйсбүүк маркетинг хийж буй маркетеруудын үндсэн чиглэл болох ёстой тухай байсан.
Оны эцсийн дэлхийн сошиал медиа рэпортыг өнгөрсөн оны сүүлээр татаж авах гэсэн боловч тоймтой юм олдоогүй тэгсгээд орхисон байснаа санаад хайж үзэхэд сонирхолтой зүйлстэй тааралдлаа. Ирэх онд фэйсбүүк тренд гэсэн олон экпертүүдийн олон нийтлэл байгааг базан үндсэн 5 чиглэлд хуваан энд тоймлоё.
1. Мессенжэр чатбот олны хэрэглээ болно.
Байгууллагууд хэрэглэгчидтэйгээ аль болох "дотно" харилцахын тулд мессэж хэсгээ хаахаас аль болох цааргалдаг. Тэр бүү хэл чат бичсэн хүн бүрт хариу өгч байх нь байгууллагын үйл ажиллагааны нэг хэсэг байх ёстой гэж үзэж байна. Гэвч олон мянга, сая хэрэглэгчтэй байгууллагууд чат бүрт хариулна гэдэг төвөгтэй ч үүнийг чатботоор шийдэж болно. Монголын худалдааны байгууллагууд (БСБ, Номин, Монос, Некст зэрэг) болон үүрэн холбооны байгууллагууд (нөгөө л 4) чатбот ашиглах нэн шаардлагатайг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Энэ талаар манай Баяржавхлан ахын Моогол Клауд ХХК сонирхолтой үйлчилгээ гаргасан байгаа. Энэ талаар надтай чатаар холбогдоод мэдээлэл авч болно.

2. Лайв видео чанаржина.
Нэг үеэ бодоход манай залуучууд тал нүүрээ гаргаж, юу ч ярихгүй лайв хийхээ больсон байна лээ. Зугаатай Залуус группийг эс тооцвол. кк. Лайв хийхдээ утас биш камер ашиглаж, урдаа титр урсгаж, ардаа цоололт хийгээд, дундуур нь баннер хүртэл тавьж байна. Зөвхөн лайв хийж янз бүрийн бараа бүтээгдэхүүн сурталчилдаг сошиалстарууд олноор бий болсон. Энэ оны дунд үеэс фэйсбүүк адс систем нэвтрүүлэхээр туршиж байна. (Ютүб видео үзэж байхад доор нь баннер, эхлэхэд нь шторк нтр явдаг шиг) Энэ нь олон үзэгч үздэг лайв видеонуудад мөнгө төлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл лайв хийснээр мөнгө олдог болно. 

3. Локал бизнесүүд фэйсбүүкт уягдана.
Спа, салон, кафе, кофе шоп, үсчин, тоглоомын газрууд, ресторанууд зэрэг локал бизнесүүд фэйсбүүкт улам уягдах нь. Call to Action буюу "үйлдэлд уриалах" товчлуурууд Захиалах, Захиалга өгөх, Тасалбар худалдаж авах зэрэг сонголтуудтайгаар орж ирэх нь. Одоо бид Book now, Contact Us гэх мэт сонголтуудтай байгааг та бүхэн мэдэж байгаа байх. 


4, Фэйсбүүк лайт, мессэнжэр лайт
Дэлхий дээр 1 тэрбум орчим хүн интернэтийн хурд багатай газар Андройд утастай амьдарч байна гэсэн судалгаа гарсан юм байх кк. Тэр зах зээлд зориулж ийм аппликэйшн гаргасныг та бүхэн мэдсэн байх. Internet.org буюу Free Basics хэрэглэгчдэд түлхүү хамаатай. Үнэндээ би энэ трендийн тухай төдийлхөн их ойлголт байхгүй ч миний мэдээлэл авдаг бүхий л мундаг эх сурвалжууд бичицгээгээд байгаа болохоор итгэн жагсаалтдаа оруулав. 

5. VR Технологи фэйсбүүкт нэвтэрнэ.
360 видео, фото зургууд фэйсбүүкт нэвтэрснийг бид мэднэ. Удахгүй фэйсбүүк мессенжэр дахь тоглоомуудыг VR BOX-оор тоглодог болох нь. Өнгөрсөн зун Virtual Reality салбарын мангас Oculusыг Фэйсбүүк 2тэрбум доллараар худалдаж авсан нь үүний нотолгоо мэт.


Workplace by facebook, Facebook Marketplace, Artificial Intelligence зэрэг трендүүд байгаа ч өнгөрсөн жилийн миний илтгэлд тавигдсан UBER-ийн жишээ шиг Монголд орж иртлээ өдий учраас орхисон нь дээр байх.

Comments