Хагас цагийн ажилтнаар ажиллах санал

Байгууллагууд дижитал маркетинг, сошиал медиа маркетингдаа ач холбогдол өгч ашиглах сонирхолтой байдаг ч түүндээ тохирох чадварлаг мэргэжилтэн олох,  өндөр үнээр цалинжуулах, тухайн хөлсөлсөн ажилтан нь байгууллагын дотоод маркетингийн бодлогыг бүрэн таниагүйгээс хөөсөрсөн төлөвлөгөөгөөр ажиллаж алдаа гаргах гэх мэт асуудлууд гарсаар байна. Захиалагч болон гүйцэтгэгч аль аль талд нь алдаа дутагдлууд байдаг. 

Захиалагч нь ажлаа бүрэн ойлгуулаагүйгээс, компанийн маркетингийн бодлого болон брендингийн стандарт, текст, үг уриаг анхааруулаагүйгээс, мөн өөрийг нь хөлсөлж ямар үр дүнд хүрэх гэж байгаагаа дутуу дульмаг тайлбарласнаас аутсорсингийн ажилд асуудал үүсч эхэлдэг. Гүйцэтгэгч талаас чадвар, мэдлэг, чармайлт дутагдах, компанийн соёлд нь уусаагүйгээс тэс өөр бодлогоор үр дүнгүй ажиллах гэх мэт асуудлууд гарч байна. Үүнийг шийдэх үр ашигтай бөгөөд хямд төсөр арга нь ХАГАС ЦАГИЙН АЖИЛТАН юм. 

Танай байгууллага сошиал медиа маркетингдаа сайн ажилтан хайж байгаа бол доорхи нөхцөлөөр намайг хөлслөхийг санал болгож байна. 
Надтай фэйсбүүк хаягаар минь холбоо барина уу. Би танд маш хурдан хариу өгөх болно.
Энд дарж надтай харилцана уу. Утасны дугаар: 98994702


Comments