T&G ХХК, New West Hotel, Дээврийн материалын төвд фэйсбүүк маркетингийн сургалт орлоо

Германы алдартай хаалганы бренд болох Hoermann, Alukon брендийн Монгол дахь дистрибьютерT&G компани, дээврийн материалын төв, New West Hotel зэрэг байгууллагын ажилтнуудад Фэйсбүүк ашиглан маркетинг хийх нь сэдвээр сургалт орлоо. 
Сургалт нь 5 шард байрлах Дээврийн материалын төв, Hoermann брендийн showroom-д боллоо.

Нэг компани олон бүтээгдэхүүнтэй байх тохиолдол элбэг. T&G компанийн хувьд сошиал медиа маркетингийн төлөвлөгөө гаргах, төлөвлөгөөндөө юу юуг тусгах, тохиргоо сэттингийн асуудлууд болон зарим нэг компанийн кэйсүүдийг ярилцаж, бренд тус бүрийн пэйжийг нягталж алдаа дутагдлуудыг засах талаар зөвлөгөө өгөв. Мөн бренд бүр дээрээ ямар бодлого барих, сошиал медиад ямар төлөвлөгөө гаргах, хөтлөх хуанли гаргах, контент бэлдэхдээ юуг анхаарах, мөн зурган болон бусад контент бэлдэхэд шаардагддаг платформуудыг заалаа.

Сургалт хэр үр дүнтэй болсныг доорхи пэйжүүдээс нь хойшдоо харж болно. Сургалт орсон байгууллагуудтайгаа би байнгын эргэх холбоотой ажилладаг билээ.

Та бүхэнд T&G компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд таалагдаж байвал доорхи линкүүдээр холбогдож болно. 


Сургалт захиалах: SARUULXANLEO@GMAIL.COM | 98994702 | FB: САРУУЛХАН ЛЕО



Comments