"Фэйсбүүк ашиглан маркетингаа хийх нь" сэдвээр сургалт орлоо.

Шинээр нээгдээд удаагүй Парис Эвент Халл-ын хамт олонд 11-р сарын 21-нд "Фэйсбүүк ашиглан маркетингаа хийх нь" сэдвээр сургалт орлоо. Сургалт нь ерөнхийдөө байгууллагын фэйсбүүкийг хөтлөхдөө анхаарах зүйлс, сошиал орчинд мэдээллээ яаж зөв чиглүүлэх, зорилтот хэрэглэгчидээ хэрхэн онилох, дизайны болоод контентын бодлого хэрхэн гаргах, яаж бага зардлаар өндөр үр дүнд хүрэх зэрэг агуулгаар явагдлаа.



300 гаруй хүн хүлээж авах хүчин чадалтай энэ газар хурим, найр, шоу, экспо, үзэсгэлэн худалдаа, тоглолт, босоо хүлээн авалт, хурал, уулзалт, сургалт зэргийг хийж болохоор юм билээ. Мөн шинэ жилийн баяр дөхөж буйтай холбоотойгоор шинэ жилийн захиалгаа аваад эхэлчихсэн байсан. 

Надаар дамжуулж холбогдвол бага зэрэг хөнгөлөлт эдлүүлж болно шүү.




Парис Эвент Халлтай холбогдох: https://www.facebook.com/ParisEventHall




Comments