Аялал жуулчлалаар амьсгалсан өдөр

Өнөөдөр (September 25) аялал жуулчлалын арга хэмжээнүүдэд оролцож, аялал жуулчлалынхантай танилцаж, аялал жуулчлалын салбарынханд сургалт орсон жинхэнэ "аялал жуулчлал"-ын өдөр байлаа. :)
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг (September 27) угтаж "БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ", "ТОРГОНЫ ЗАМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨСЛИЙН НЭГЖ АЯЛАЛ", "МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫ ХОЛБОО"-ноос зохион байгуулсан ТОРГОНЫ ЗАМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА МОНГОЛ УЛСЫН БОЛОЛЦОО сэдэвт чуулга уулзалтанд "Сошиал медиаг аялал жуулчлалын салбарт" сэдвээр танилцуулга тавилаа.



Мөн орой нь аялал жуулчлалын салбарынханд бүтэн гурван цагийн сургалтыг дээрх сэдвээр орсон ба аялал жуулчлалын салбарт сошиал медиаг хэрхэн ашиглах, ашиглаж буй байгууллагуудад тулгамдсан асуудал юу байгаа болох, түүнийг хэрхэн шийдэх гэсэн асуудлуудаар "прсентэйшн+асуулт хариулт" гэсэн байдлаар сургалт явууллаа. 

Аялал жуулчлалын салбарынхан, тэр тусмаа outbound аялал зохион байгуулдаг байгууллагууд сошиал медиаг өөрсдийнхөө хэрээр түлхүү ашигладаг юм байна. Харин inbound агентлагууд нь маркетинг гэхээсээ илүү гадаад дахь өөрсдийн түншүүд, гадны агентлагуудтай хамтран аялагч, жуулчиддаа мэдээллээ хүргэдэг байх юм. 

Сошиал медиаг ашиглаж аялалын компаниуд маркетингаа хийх хэрэгтэйг, мөн бусад платформуудыг (tripadvisor г.м) ашиглаж илүү "дижитал маркетинг" хийх хэрэгтэй байгааг аялал жуулчлалын салбарынхан ярьж байлаа.

Дараачийн удаа
- Твиттер болон бусад сошиал платформуудыг ашиглаж маркетинг хийх нь
- Гүүглийн хайлтын системд дээгүүр байр эзлэх, хайлтын системийн оновчлол
- Tripadvisor гэх мэт аялалын платформуудыг ашиглаж маркетинг хийх нь 
гэх зэрэг сэдвүүдээр сургалт явуулах юм билээ. 

Та бүхэн сонирхож байвал зохион байгуулагчтай нь 99103010 дугаарын утсаар холбогдоорой

Comments