ДИЖИТАЛ МАРКЕТЕР реалити шоу нь Монголын Маркетингийн хөгжилд шинэ хуудас нээнэ.

ДИЖИТАЛ МАРКЕТЕР РЕАЛИТИ ШОУНЫ ТАНИЛЦУУЛГА
        Дэлхий даяар хүмүүсийн харилцаа, бизнесийн харилцаа интернэт орчноор голчлон явагдах болж, хэрэглэгчид болон бизнесүүд дижиталчлагдаж байна. Дижитал/Онлайн маркетингийн аргыг Монгол Улсад хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа нь өнөөгийн Монгол Улс дахь хямралын үед гадны зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, худалдах, хямд зардлаар өндөр үр дүнд хүрэх, хэрэглэгч харилцагчидаа хадгалж үлдэх гэх мэт маш том боломжуудыг үзэгчдэд таниулах, мөн онлайн маркетингийг хэрхэн хийдгийг, ямар эрсдэлүүд гарах, тэднийг хэрхэн давдаг вэ гэх зэргийг үлгэрчлэн үзүүлэх хөгжөөнт, реалити шоу байна.

- Дижитал Маркетер Реалити Шоу нь нийтдээ 1 цагийн 10 удаагийн нэвтрүүлэг байна
- Нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй 10 баг оролцох ба шоунаас өмнө сонгогдсон 10 ширхэг үндэсний бренд (худалдаа/үйлчилгээ) –ээс сугалан авч тухайн байгууллагын маркетингийг цахим хэлбэрээр хийх үүрэг авна.
- Нэвтрүүлэг нь эхэлж Youtube channel-аар цацагдаж, дараа нь тв-ээр цацагдана.
- Нэг удаагийн дугаар бүр дээр өөр өөр даалгаврууд өгөгдөх ба тухайн даалгаврыг хэрхэн биелүүлэх талаар багш/экспертийн зөвлөмжийг түрүүлж өгснөөр багууд хуралдаж ажлын төлөвлөгөөгөө гаргаж ажлаа эхлүүлнэ.
- Шоунд төрийн өмчийн сургуулиудаас МУИС-Бизнесийн сургууль, ШУТИС-Бизнесийн Ухаан Хүмүүнлэгийн Сургууль, СЭЗДС-Бизнесийн удирдлагын тэнхим, ХУИС-Бизнесийн сургууль, ХААИС-Эдийн Засаг Бизнесийн Сургууль гэх мэт 5 сургуулиас тус бүр 1 баг
- Төрийн өмчийн бус сургуулиудаас ИЗИС-Монгол Удирдлага Санхүү Эдийн Засгийн Сургууль, Отгонтэнгэр ИС – Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль – Бизнес менежментийн тэнхим, Монголын Үндэсний Их Сургууль – Эдийн Засаг Бизнесийн Сургууль, Эм Ай Юу Дээд Сургууль – Интернэйшнл Бизнес Менежментийн Тэнхим гэх мэт 5 сургуулиас тус бүр 1 баг нийт 10 баг оролцоно.

Шоуны зохион байгуулагчид нь 4-р сарын 16-нд ИНТЕРНЭТ МАРКЕТИНГИЙН КОНФЕРЕНЦИ 2015 үйл ажиллагаанд “Дижитал бизнесийн хөгжил өөд!” уриатайгаар илтгэгчээр оролцсон спикерүүд, экспертүүд байгаа юм. Дээрх үйл ажиллагаа нь интернэтээр дамжуулж байгууллагын маркетингийг хэрхэн хийх талаар сургалт, илтгэлүүд тавигдсан ба одоо бидний зохион байгуулах гэж буй Дижитал Маркетер Реалити Шоу нь конференциэр сонссон, мэдсэн зүйлсээ өөрийн амьдрал дээр, бизнестээ хэрэгжүүлэх дадлага ажил, бодит зөвлөмжүүдийг агуулснаараа онцлог юм. Энэхүү реалити шоу нь зохион байгууллагдсанаар Монголын Маркетингийн хөгжилд ахин томоохон алхамыг хийх ба хэтдээ үндэсний бизнес эрхлэгчид дижитал медиагаар дамжуулж дэлхийд брендээ гаргах, сурталчилгаагаа глобал орчинд саадгүй явуулах боломжийг мэдлэг, дадлагыг олгох нь манай реалити шоуны зорилго юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хүргэх болно. Залуучууд та бүхэн дор бүрнээ бэлтгэлтэй байж багаа бүрдүүлж байгаарай. :))

Конференцийн хуудастай холбоотой байгаарай. Мэдээлэл үүгээр цацагдана. 

https://www.facebook.com/IMconfMN
http://www.imconf.mn

Comments