Хэрэв чи тийм ухаантай юм бол яагаад ядуу юм бэ?

Өмч хөрөнгөтэй хүмүүс, саятанууд бүгд нэг л арга мэх хэрэглэсэн байдаг нь сонин. Бид танд хуучин саятануудаас баяжих замаа дөнгөж эхэлж буй хүмүүст зориулсан зөвлөгөөг хүргэж байна.
1. Өндөрт эргэлд 
Чамайг хүрээлж байгаа хүмүүс чиний амжилтанд хүрэх чадварт хичнээн их нөлөөлдөгийг чи төсөөлөхгүй. Yнэнийг хэлэхэд танил тал бол авъяасаас илүү амьдралыг засч өгдөг. Хүн өөрөө мэдэлгүй харьцаж байгаа хүнийхээ сэтгэл зүйн нөлөөнд орж, түүнтэй адил дадал зуршилтай болж, биеэ авч явах байдлыг хуулбарлаж байдаг. Тамирчин хүртэл өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчтэй тэмцэлдэх үед л хамаг авъяас чадвараа дайчилж өндөр амжилт гаргадаг. Тиймээс үргэлж амжилттай сайн яваа хүмүүсийн дунд байхыг хичээ. Yргэлж өөрөөсөө дээгүүр яваа хүмүүстэй нөхөрлөх гэж оролд.
2. Боломж 
Боломж бүхний өмнө хүнд асуудал улаалж явдаг. Тийм ч учраас олонхи хүмүүс хэзээ ч аз тохиохыг үздэггүй. Аливаа хүндрэл тулгарахад давах аргыг олж учирсан боломжийг ашиглаж чадвал сая баяждаг. Гэтэл олонхи хүмүүс асуудал дээр тээглэн гацдаг учраас хэзээ ч түүнийг давж цаана нь байгаа азыг шүүрч чаддаггүй. Ямар ч хэцүү зүйл тулгарсан яг одоо барилцаж авах хэрэгтэй. Нэг түүх бий. Залуу эр байраа худалдахаар шийджээ. Түүний байрыг сонирхсон хүмүүсийн дунд нэгэн компанийн захирал байв. Тэр захирал бусдаас арай өндөр үнэ амлаж байсан боловч хамгийн их юм шаардаж зовоож байлаа. Бусад хүмүүс юу ч шаардалгүй арай бага үнээр авахад бэлэн байж. Залуу эр огт шантралгүй өнөөх захирлын шаардсан бүхнийг гүйцээж чаджээ. Байраа зарчихаад санаа амар сууж байтал өнөөх захирал дахин утасдав. Тэр яг түүн шиг цөхрөшгүй тэмцэгчийг хайж байсан тул залуу эрийг ажилд авчээ.
3.Сурлага 
Хүмүүс өдөр бүр л хуурагдаж, мэхлэгдэж, төөрч будилж байдаг. Энэ бүхэн мэдлэг нимгэнээс үүсэлтэй. Ялангуяа санхүүгийн мэдлэг нимгэн хүн байнга ийм байдалд ордог. Тэд бүгд дампуурч дуусдаг. Хүн мэдлэгийн төлөө мөнгө авдаг олдог гэдгийг бүү март. Байнга суралц. Дандаа унш. Чи борлуулалтын менежер бол борлуулалтын тухай ном дандаа унш. Хэрэв та багш бол мэргэжлийн ном ба уран илтгэх тухай номоо дандаа унш. Энэ мэтчилэн байнга унш. Өдөрт доод тал нь нэг цагийг заавал ном уншихад зориул. Номноос ядаж нэг санаа олж амьдруулах гэж зүтгэ.
4.Дуртай ажил 
Судалгаанаас үзвэл зөвхөн хайртай дуртай ажлаа хийсэн хүн л саятан болдог. Сэтгэлд таараагүй юм хийгээд баяжсан хүн нэг ч байдаггүй. Энэ ажилд дуртай эсэхээ мэдэх тун амархан. Хэрэв чамд яг өнөөдөр сая доллар гэнэт олдвол энэ ажлаа чи цаашид хийх үү? үгүй бол юу хийхээ бод. Тэр ажил л чамайг баяжуулна.
5.Агуу тав 
Саятануудын баталж байгаагаар баяжих замыг таван хэсэгт хуваадаг. Жишээ нь тариачин хүн доорх таван зүйлд анхаарна. Хөрс, ус, нарны гэрэл, сайн үр, зөв арчилгаа. Одоо чи өөрийн ажил үйлсийг амжилттай явуулахын тулд ямар таван хүчин зүйл зайлшгүй шаардлагатайг олж тогтоо. Тэгээд энэ таван хүчин зүйл дээд зэргийн үр дүнтэй, саадгүй ажиллахад анхаар.
6.Гол асуудал 
Чи өнөө орой даргын өмнө илтгэл тавих ёстой. Даанч илтгэлээ бэлдэж амжсангүй. Шуудан шалгах, утсаар ярих, хэн нэгний төрсөн өдөрт баяр хүргэх, хэвлэгчийн цаас дууссан тул гарч гүйх гээд өдөржин ажилласан боловч гол юмаа хийсэнгүй. Орой бүр маргааш хийх ажлаа жагсааж бичнэ. Гэхдээ цаас авч хоёр хуваагаад баруун гар талд чухал ажлуудыг улаан өнгөөр, харин зүүн талд хоёрдугаар зэргийн ажлуудыг цэнхэр өнгөөр бичнэ. Ингээд улаан өнгийн ажил бүгд дууссаны дараа л цэнхэр тал руу орно.
7.Хойш тавь 
Хэрэв чи орлогын 30 хувийг хойш хийж чадахгүй бол баян хүн болох талаар мөрөөдөх ч хэрэггүй. Баян хүмүүс эхлээд мөнгийг өөрийн бизнесийн хөгжилд зориулдаг. Тэгээд үлдсэнийг нь л бусад зүйлд үрнэ. Ер нь баяжих арга мэх хамгийн энгийн зүйл дээр тогтдог. Ардын үг өөрөө баяжих хичээл болж байдаг. Энэ бол “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнөөдөр таны зардал өдрийн орлогоос хэтрэх ёсгүй. Тэгээд л болоо. Өөр ямар ч чухал нууц том төлөвлөлт энэ тэр байдаггүй. Та орлогын 70 хувийг үрээд 30 хувийг нь эргээд мөнгө болж ирэх, үржээд ирэх зүйлд оруулна. Ингэж чадвал саятан болох хялбар. Хүмүүс янз янзаар эхэлдэг. Тухайн үеийн санхүүгийн нөхцөл байдлаас хамаараад зарим нь тав юмуу арван хувийг хойш тавьснаар эхэлсэн байдаг. Ганц нэг саятан бүр хоёр хувийг ч хойш тавьж эхэлсэн. Эцсийн дүнд мөнгө хойш тавихдаа асуудал байгаа юм биш нэгэнт та орлогын 10 хувийг хойш тавьж байгаа бол үлдсэн 90 хувиа бусад бүх хэрэгцээгээ хангаж сурдагт хэргийн учир оршино. Өөрөөр хэлбэл зардал орлогоос хичнээн илүү байх ёсгүй гэсэн энгийн үнэнийг тархинд шингээх үйлдэл юм.
8.Мөнгөө яах вэ? 

Орлогын тодорхой хувийг хойш тавих ёстойг та ойлгосон. Гэвч үүнийг зүгээр хадгалах юм бол тун удалгүй үнэ цэнэ нь унаж ямар ч хэрэггүй үйлдэл болно. Энэ мөнгийг эргээд өсч ирэх зүйлд зарцуулж чадахгүй бол баяжих боломжгүй. Хүн хэзээ өөрийгөө баян гэж нэрлэж болох вэ? Хэрэв түүний орлого зарлагаасаа давж эхлэх аваас ингэж хэлж болно. өнөөдөр таны зардал өндөр байж мэднэ. Та орлогын тодорхой хувийг заавал тасалж илүү их орлого авчирах үйлсэд шахна. Ингэж байж л орлого өснө. Нөгөө талаар зардалыг бага болгох өчүүхэн ч боломжийг алдалгүй зүтгэх ёстой. Та тэргэнд орсон шар мэт зүтгэсээр орлогоо зардалаас их болгох тэр цагт саятан болох зам өмнө зурайна. Мөн мөнгө болж өсч ирэх зүйлсээс гадна ашигтай ном, дамжаа, компьютер техник зэрэгт зарцуулж өөрийгөө улам цэнэглэж байх ёстой.

Санхүүгийн эрх чөлөөний талаарх зөвлөгөөнүүд
-
 Хүмүүс яагаад чинээлэг болдоггүй вэ? Алдахгүйн тулд тоглох, хожихын тулд тоглох Хоёрын хооронд том ялгаа бий. 
– Том зорилтууд нь жижгээсээ хамаагүй бодитой байдаг. Ямар ч бэрхшээл түүний үзэгдэх хүрээг халхалж үл чадна. 
– Амжилттай яваа хүмүүс өөрийгөө “Би ЁСТОЙ!” төлөвт оруулах хэрэгтэй гэдгийг үргэлж ойлгодог. Тэд зорилгодоо хүрэхгүй л бол хэзээ ч аз жаргалтай болохгүй. 
– Хэрэв та өөртөө хязгаар тавих юм бол тэр хязгаартаа тулах нь гарцаагүй. 
– Та зөвхөн бүтэлгүйтлийнхээ төдийгүй, мөн амжилтынхаа төлөө ч хариуцлага хүлээх ёстой. Хэрэв та оргил үр дүнгээ давтагдашгүй зүйл гэж өөртөө ятгах юм бол өөрийн үнэлэмж хийгээд боломжоо хорлон сүйтгэгч нь та өөрөө байх болно. 
– Хэн өөрийгөө 110% дайчилна, түүнд ямарч шалтаг тавих шааардлагагүй бөгөөд тэрээр гарцаагүй амжилт олно. 
– Таны авьяас чадварыг өөрийн туршлагаар ил гаргах сургагч танд хэрэгтэй. 
– Өөрийн сул тал дээр түрүүлж төвлөрдөг хүн баялгийг бүтээж чадахгүй. 
– Олонхи хүмүүс өөрийн сул талаа устгах гэж итгэл муутай оролдсоор, амьдралын дур хүслээ алдаж, баялагт хүрэх боломжоо үрэн таран хийдэг. 
– Чинээлэг аж байдлын төлөө таны төлөх үнэ бол цаг юм. Гэвч энэ нь чинээлэг байдалд хүрсний дараа танд олдох цагтай харьцуулахад өчүүхэн зүйл. Чинээлэг байдал нь танд амьдралынхаа утга учрыг санаа зовох зүйлгүй, тайван бодож эрэгцүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. 
- Хүний одоогийн бодит байдал нь түүний итгэл үнэмшлийн тусгал юм. Энтони Робенс 
– Ул суурьтай авч үзвэл таны өөртөө энэ зөв, энэ сайн гэж итгэсэн тэр л зүйлүүд өнөөдөр таных болсон. 
– Чинээлэг байдалд суралцах хамгийн сайн урьдчилсан нөхцөл бол мөнгөтэй харьцах чөлөөтэй явдал юм. 
– Ихэнх хүмүүсийн хувьд санхүүгийн хангалуун байдлыг сөрөг үр дагавартай холбон үзэх нь, санхүүгийн эрх чөлөөг эерэг үр дагавартай холбож үздэгтэй харьцуулахад илүү хүчтэй байдаг. 
– Таны мөнгөтэй харьцах сэтгэлгээнд таны өссөн орчны санхүүгийн байдал нь өөрийн тань ажиглаж, сонсож дуулсан тэр бүх зүйлүүд шиг хүчтэй нөлөөлсөн. 
– Хэрэв та өөрийн санхүүгийн байдлыг үр дүнтэй бүтэмжтэй өөрчлөхийг хүсч байгаа бол тохиромжгүй үзэл бодлуудаа өөрчлөх хэрэгтэй. 
– Өөрийн итгэл үнэмшлийг мэдэхгүйгээр эсвэл өөрчлөхгүйгээр баян болохыг хүсэх нь салхины өөдөөс нулимж байгаатай адилхан.

Эх сурвалж: Хувийн соёл сонин

ТУН УДАХГҮЙ...

Comments