Монголд анх удаа Интернэт Маркетингийн Конференци болох гэж байна.



Сошиал медиа маркетингийн дагнасан агентлаг болох "Сошиал Медиа Бизнес" ХХК, "Баяр Эйженси" ХХК хамтран, МҮХАҮТ, МУИС- Бизнесийн Сургуулийн Маркетингийн хөтөлбөр дэмжин Монголд анх удаа “ИНТЕРНЭТ МАРКЕТИНГИЙН КОНФЕРЕНЦИ”-ийг “Дижитал бизнесийн хөгжил өөд!” уриатайгаар 2015 оны 4-р сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо, МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна. 



- ЯАГААД “ИНТЕРНЭТ МАРКЕТИНГИЙН КОНФЕРЕНЦИ” ГЭЖ?



XXI зууны үсрэнгүй хөгжлийн нэг том хэсэг нь технологи болон интернэтийн хөгжил билээ. Энэ хөгжлийг дагаад хүмүүс хоорондын болоод бизнесийн харилцаа өөрчлөгдөж, хүмүүсийн амьдрах, харилцах хэв маяг хувьсаж, бизнесүүд өөрчлөгдөж, “дижиталчлагдаж” байна.



Бизнесийн байгууллагууд энэхүү өөрчлөлтийг мэдэрч, хэрэглэгчдээ судлан хуучны уламжлалт маркетингийн арга барилаасаа татгалзан, хэрэглэгч төвтэй, интернэт буюу дижитал маркетингийн аргыг сонгон хэрэглэдэг болсон нь өдгөө Монголд шинэ тутам зүйл билээ. 

Бизнесмэн, бизнесийн байгууллагын ажилтан, төрийн байгууллагын ажилтан, судлаач, дээд болон дунд шатны менежерүүд, оюутнууд бүгд интернэт маркетингийн талаарх зохих мэдлэг мэдээлэлтэй байх нь өнөө үед нэн чухал зүйл юм.


- КОНФЕРЕНЦИЭР БИД ЮУНД ХҮРЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА ВЭ?

Энэхүү үйл ажиллагаагаар маркетингийн шинэлэг арга хэлбэрийг бизнесүүдэд танилцуулах, Монголын маркетингийн хөгжилд томоохон ахиц гаргах арга хэмжээ болгохыг зорин ажиллаж байна.


- БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

• Өөрийн бизнесийг хэрэглэгчдэд илүү төвлөрсөн, үйлчлүүлэгчдийн дуртай бизнес болгох арга техникүүдийг суралцах
• Интернэтийг хувийн хэрэглээнээсээ илүү бизнесийн зорилгоор хэрхэн ашиглах талаар цогц ойлголтыг авах
• Фэйсбүүк, Твиттер, Юүтюб, Линкедин зэрэг сошиал сайтуудыг бизнесийн зорилгоор хэрхэн үр дүнтэй ашиглах


- ХУВЬ ХҮН, БИЗНЕС ЭРХЛЭГЧ, МЕНЕЖЕРҮҮДЭД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

• Өөрийн хувь хүний хөгжилд интернэт болон сошиал медиаг хэрхэн ашиглаж болох талаар ойлголт олж авах
• Байгууллагуудын сошиал медиа кэйсүүдийг сонсож, өөрийн ажилладаг салбартаа амжилттай хэрэгжүүлэх, туршлагажих
• Илтгэгчид, багш нартай харилцаж, бизнесийн танилын хүрээгээ нэмэгдүүлэх


- ИЛТГЭГЧИД НЬ ХЭН БАЙХ ВЭ?

Тус конференцид интернэт маркетингийн хамгийн чухал 15 орчим сэдвээр илтгэл танилцуулагдах ба интернэтээр дамжуулан маркетингаа хийж байгаа Монголын томоохон бизнесийн байгууллагуудын амжилтын түүх, тэргүүн туршлага, үзэсгэлэн танилцуулагдана. 

- ХӨТӨЛБӨР

2 жил бодож төлөвлөж явсан ажил маань биелэлээ олоход ойрхон байна. Бидэнд амжилт хүсээрэй. Энэ үйл ажиллагаа нь Монголын Маркетингийн хөгжилийн томоохон алхам болох болов уу гэж найдна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 
https://www.facebook.com/events/1575826242701575/
Бүртгүүлэх: http://imconf.mn/

Comments