Интернэт Маркетингийн Конференци 2015 үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

4-р сарын 16-нд МҮХАҮТ-д Монголд анх удаагаа Интернэт Маркетингийн Конференци үйл ажиллагааг санаачлан амжилттай зохион байгуулан өнгөрүүллээ. Конференцид маань нийт 150+ оролцогч оролцсон ба дан интернэт маркетингийн сэдвүүдээр тавигдсан нийт 15 илтгэл бүгд олны таашаалд нийцэж, сэтгэл хангалуун гарцгаалаа. 





Миний хувьд өглөө 7:30-14:00 хүртэл үүдэнд бүртгэл дээр сууж, мэдээлэл өгч оруулах ажлыг гардан хийлээ. Ус ундаа зөөх, зохицуулах ажлуудыг гардан гүйцэтгэв. :P 
Яахав анхных гэхэд өөлөөд байх муу зүйл харин ч гарсангүй. Битүүхэндээ айж байсан ч сайн багийн хүчинд торойлгүй гараад ирлээ. 
Анхлан энэ санаагаа цаасан дээр ч буулгаагүй байхдаа ярьсныг минь "хийх хэрэгтэй" хэмээн итгэл үнэмшил төрүүлж, намайг хурцалсан Үүрдмандах ахдаа баярлалаа. Конференцийн нөр их дизайны ажлыг бүгдийг нь гардан гүйцэтгэсэн найз Зоригтбаатар/Ози-доо баярлалаа. Зохион байгуулалтын багт орж шинэлэн санаануудыг гарган, мөн модератороор ажиллаж, илтгэл толилуулсан Баярсайхан ахад баярлалаа. Вэбийн ажлуудыг маань бүрэн хариуцаж цаг тухайд нь түргэн шуурхай хийж гүйцэтгэж байсан Төгөлдөртөө баярлалаа. Илтгэгчдийн видеог эдитлэж монтажлах ажлыг хийсэн Жаргалан/Мерка-даа баярлалаа. Илтгэл тавьсан спикерүүд, уригдсан зочид, конференцид оролцсон нийт хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Дараа жилийн конференциор уулзацгаая. 


КОНФЕРЕНЦИЙН ИЛТГЭГЧИД


КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОГЧДЫН ЗУРГУУДААС


Монгол улсад анх удаа зохион байгууллагдсан Интернэт Маркетингийн Конференци амжилттай болж өндөрлөлөө. Зохион байгуулаг...

Comments