2-р сарын 7-нд болох сургалтандаа бэлдэж дууслаа.



"Сошиал медиаг залуус зөв зохистой ашиглах нь", "Сошиал медиаг бизнест" гэх мэт сэдвээр байгууллагуудад консалтинг өгдөг болоод 3 жил болжээ. Саяхан тоолох гэж үзсэн, заримыг нь мартсан бололтой. Яг санаж байгаа нь 41 төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, улстөрчид дээрх 2 сэдвээр консалинг өгсөн байх юм.
Би конслалтинг өгөхөөсөө жаахан айдаг юм. Өчигдөр миний мэдсэн, сонссон мэдээлэл өнөөдөр нэг компанид, нэг хүнд ярихад хоцрогдчихсон байж магадгүй болсон байдаг. Саяхан сонссон, уншсанаа бусдад хэлэх гэхээр аль хэдийн дараачийн загварууд гараад, алдаа нь засагдаад, давуу талууд нь ихэссэн байх жишээтэй. Тиймээс хүнд, тэр тусмаа бизнесийн байгууллагуудад консалтинг өгч байхдаа амнаас гарч буй үг, тоо бүрээ нягталж үзэх шаардлага гарна.



Энэ хагассайнд болох сургалт маань миний анх удаагийн нийтэд зориулж хийж байгаа сургалт юм. Өмнө нь нэг компанийн нэг зорилгын төлөө явж байгаа хүмүүст л, ярих юмаа улам гүнзгийрүүлж ярьдаг байсан бол одоо төрөл бүрийн мэргэжлийн, янз бүрийн насны, янзан бүрийн боловсролтой хүмүүст нэг сэдвээр хичээл орно.

Ямартай ч прснтэйшн бэлэн, ярих зүйлс толгойд байна, бүртгүүлсэн хүмүүс минь байна, болох газар нь товлогдсон, дараачийн цуврал сургалтуудын тов гарсан гэх мэт ажил хөдөлмөрийн олз омог ихтэйгээр шинэ оноо эхлүүллээ.

Би уул нь блог хөтлөх их дуртай, сонирхолтой хэдий ч байнга блог оруулаад байж чадахгүй юм. Янз бүрийн төрлөөр заавар зөвлөгөө, сошиал медиатай холбоотой мэдээллүүд бичихийг хүсдэг боловч www.social.mn сайтдаа оруулна гэж хав дарсаар эхнээсээ мэдээлэл нь хуучирч эхэлж байх шиг байна. Гэснээс сайтын ажил дахиад л төлөвлөгөөний хэсэг рүүгээ шилжсэн. Санаа өргөжсөн нь сайн боловч ажил удааширлаа.

Үүрийн 5 цаг болж байна. Унтъя даа. Сайхан амраарай.

Comments