ИНТЕРНЭТ МАРКЕТИНГ сургалт: №1СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Нийтэд зориулж сургалт хийж эхэллээ гэдэг өгүүлбэрээр энэ блогоо эхлүүлье. Байгууллагуудаар сургалт хийх нь асуултаа урьдчилан бэлдсэн байдаг, хүрэх үр дүнгээ тодорхойлсон байдаг тул ярилцах сэдэв багатай, үр дүн өндөртэй болж өнгөрдөг, дандаа бизнесийн салбарын, тур тусмаа удирдах эсхүл маркетингийн ажилтнууд хамрагддаг болохоор ахисан түвшний мэдээлэл солилцоход таатай байдаг гэх мэт надад амар талууд их байдаг ч цөөн хүнтэй байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид миний сургалтанд хамрагдаж чаддаггүй билээ. 

Сургалтаараа Интернэт маркетингийн бүхий л бүрдэл хэсгүүдийг заах ба эхнийхээ сургалтаар сошиал медиа маркетинг гэсэн сэдвийг сонгосон юм.
Төлбөрийн хувьд оюутан 50.000₮, бусад 75.000₮ боловч эхний сургалтанд хамрагдсан хүмүүс дараачийн 7 сургалтанд 20-30%-ийн хөнгөлөлт эдлэж хамрагдах боломжийг олж авах юм. 

ИНТЕРНЭТ МАРКЕТИНГ сургалт: №1СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ


Сошиал медиа маркетингийн #SocialMN Agency нь Интернэт маркетингийн цуврал сургалтуудыг 2-р сарын 7-ноос эхлэн зохион байгуулахаар болоод байна. Эхнийхээ сургалтын сэдэв: СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ 
Цаашид явагдах сургалтын сэдвүүд. (Эхний сургалтанд хамрагдсанаар дараачийн сургалтуудад 20%-н хөнгөлөлт эдэлнэ.)
- Блог сурталчилгаа, Видео маркетинг
- Контент маркетинг, маркетингийн компанит ажил
- Подкаст
- Имэйл маркетинг, мобайл маркетинг
- Вэб технологи, хайлтын систем

СУРГАЛТЫН ЗОРИЛГО: Мэдээллийн технологийн эрин зуунд бизнес нь өөрөө дижиталчлагдах, эсхүл дижитал орчинд танигдах эрэлт хэрэгцээ өндөр байгаа юм. Энэ эрэлтийг Сошиал сувгууд болох та бидний хэрэглэдэг фэйсбүүк твиттер ютүб болон блогууд нөхөж байна. Эдгээрийг хувийн хэмжээндээ ашиглах нь хялбар боловч бизнесийн зорилгоор ашиглахад тодорхой зүйлүүдийг зайлшгүй сурч мэдсэн байх шаардлагууд байдаг.

Сошиал медиа маркетингийн давуу тал:
- Маркетингийн зардал бага
- Үр дүнгээ бодитоор, тоон үр дүнгээр тооцох боломжтой
- Вэбийн хандалтыг өсгөх, хэрэглэгчийн бааз үүсгэх

Энэхүү сургалтанд хамрагдсанаар:
- Сошиал медиа маркетинг гэж юу вэ?
- Сошиал медиа маркетингийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?
- Фэйсбүүк твиттерийн онцлогууд, түүнд тохируулан бизнесээ таниулах
- Контент маркетинг, имэйл маркетингийн хэрэглээ
- Монгол компанийн сошиал медиа маркетинг хэрэглэсэн туршлагатай танилцах
- Фэн буюу лайкын тоог өсгөх уламжлалт болон уламжлалт бус аргууд гэх зэрэг ойлголтуудыг мэдэж авахаас гадна бодит практик дээр зааж сургах болно.

Сургалт болох тов: 2-р сарын 7, Бямба гараг, 13:00 минут

Сургалт үргэлжлэх хугацаа: 2 цаг
1 цаг: Прснтэйшн, онол
1 цаг: Асуулт хариулт, ДАДЛАГА

Сургалт явагдах газар: Рамада зочид буудал, Кристал танхим
Сургалтанд хамрагдах: Дээд тал нь 30 хүн

БҮРТГҮҮЛЭХ: Төлбөрийг доорх дансанд шилжүүлснээр таны бүртгэл баталгаажна. Гүйлгээний утга дээр оруулсан овог, нэр, утасны дугаараа info@social.mn-рүү илгээн төлбөр шилжүүлснээ мэдэгдээрэй.

ТӨЛБӨР: Оюутан - 50.000₮, бусад 75,000₮
ТӨЛБӨР ХҮЛЭЭН АВАХ: 
Хүлээн авагч банк: Голомт банк
Хүлээн авагч компани: Мэйжик Вишион ХХК
Дансны дугаар: 1410015906
Гүйлгээний утга: Овог нэр, утасны дугаараа оруулна.


Холбоо барих: 99034702, info@social.mn

Эхний сургалтын багшаар Сошиал медиа бизнес ХХК-ийн захирал Б.Саруулбаяр.

Б.Саруулбаяр нь байгууллагын захиалгаар байгууллагуудад Сошиал медиа маркетинг, Интернэт маркетинг, Гүүгл Аппсыг оффисын хэрэгцээнд үр дүнтэй ашиглах нь сэдвүүдээр сургалт явуулдаг эксперт юм.

Сургалт үйлчилгээ өгч байсан байгууллагаас дурдвал:
Макс групп, Некст Электроникс, Төрийн банк, БарилгаМН, UA Consulting, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК болон улс төрч, хувь хүмүүс

Б. Саруулбаярын MNC TV-д "Сошиал медиа маркетинг" сэдвээр ярилцсан бичлэг
https://www.youtube.com/watch?v=pv9qjRVk1LU

Фэйсбүүк эвент: https://www.facebook.com/events/1409733372654457 

Comments