Monnar Online Channel хэмээх спортын шинэ онлайн суваг нээгджээ.

Фэйсбүүк нь өөрөө баялаг эрдэнийн сан билээ. Гэхдээ тухайн хүн энэ санг хэрхэн яаж зөв тохиргоо хийж ашиглаж байгаагаас өөртөө ашигтай ашиглаж байна уу, хий дэмий цагаа өнгөрөөж байна уу гэдэг нь хамаарна. 
Сая нэгэн группээс шинэ, аятайхан мэдээлэл олоод харчихлаа. Дэлхийн томоохон спортын тэмцээнүүд болох Европын аваргуудын лиг, ПЛ, СериА, ЛаЛига, Лиг1, БундесЛиг мөн НБА-ийн тэмцээнүүдийг Хятадын Sina Sports сувгийн цацалтыг ашиглаж Монгол тайлбартайгаар онлайнаар байнга гаргаж байх юм байна. Лайвстрим серверээр гаргаж байгаа тул гацалтгүй үзэх давуу талтайгаас гадна ухраах, зогсоох зэрэг IPTV дээр хийдэг үйлдлүүдийг хийж болох нь. Би хувьдаа шөнө хөлбөмбөгөө СОПкаст ашиглаж үздэг. Модемоор интернэтэд холбогддог учраас өндөр чанартайгаар нь (HD) үзэж мэдээж чаддаггүй. Над шиг нөхөд болон гадаад дотоодод байдаг, эсхүл зурагт үзэх боломжгүй, ДДИШ, Сансар, Юнивишнгүй айлууд эндээс үзэж болох юм. 
Уг сувгийн талаарх мэдээлэл, нэвтрүүлэг, цагийн хуваарийг доорх фэйсбүүк группээс авч болох юм байна. 


Энэхүү мэдээллийг олж аваад олзуурхаад блогтоо оруулж байгаа минь ч мөн учиртай. Миний бүтэн жил гаруй бодож яваа #SocialTV гэсэн прожект маань ерөнхийдөө энэ зарчмаар ажиллах юм. Гэхдээ мэдээж яг үүн шиг биш. Томоохон цахиур хагалах сайхан санаагаа платформ хийлгэх хэд гурван цаасгүйгээсээ болж тоосонд даруулсаар байгаадаа хааяа харамсах юм. 

Энэхүү блогоо би сошиал медиа маркетинг гэсэн сэдвээр голчлон бичих ба сошиал медиа ертөнцөд болж байгаа шинэ соргог зүйлс, сошиал медиа түүлс буюу фэйсбүүк твиттер блог ютүбүүдийн шинэ шинэ апдэйтүүд, мэдээллүүд зэргийг оруулж байх болно. 

МЭДЭЭЖ НАДТАЙ ХОЛБОГДОЖ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦОХ НЭЭЛТТЭЙ.
FB.COM/SARUULXANLEO
TWITTER.COM/SARUULXAN
SARUULXANLEO@GMAIL.COM

Comments